2026 ОНЫ 06 САРЫН 17, ЛХАГВА ГАРИГ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Монголын скаутын холбоо, Хүүхдийн хөгжил, оролцооны үндэсний сүлжээтэй хамтран "Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монголын Хүүхдийн зөвлөлийн МАЙХАНТ чуулганыг Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборт зохион байгуулж байна.

Онцлох мэдээ

• Онцлох

Дархан хотын сурагчид "Театрчилсан сургалт"-аар дээрэлхэлтийн эсрэг нэгдлээ

Үе тэнгийн дээрэлхэлт, харилцааны асуудлыг хүүхдүүд өөрсдөө шийдэж, нэгнийхээ мэдрэмжийг "биеэрээ" мэдэрч суралцаж байна. Дархан хотод "Театрчилсан аргачлалаар үе тэнгийн дээрэлхэлтийг зогсооё" сургалт-аяны амжилттай зохион байгуулсаар...

Дэлгэрэнгүй »
• Онцлох

ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВӨӨР ҮЙЛЧЛҮҮЛЭЭРЭЙ

Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд Дархан-Уул аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар “ХҮҮХЭД•ХАЙР•ИРЭЭДҮЙ” уриатай Гэр бүлийн хөгжлийн цогц үйлчилгээний төвөө албан ёсоор нээлээ.

Дэлгэрэнгүй »
• Онцлох

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХГБХХГ-ЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧ НАР НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ГУДАМЖ, ЗАМ ТАЛБАЙН ЦАСЫГ ЦЭВЭРЛЭЛЭЭ

Ойрын үед орсон цасны улмаас халтиргаа гулгаа үүсэж, иргэд бэртэж гэмтэх аюулыг дагуулж байна. Иймд хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.10-т зааснаар ААНБ- орчны 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас мөсийг тухайн аж ахуйн нэгж цэвэрлэх үүргийн хүрээнд ХГБХХГ-ын ажилтан, албан хаагч нар 10 дугаар багийн нутаг дэвсгэр дахь Киви зочид буудлын уулзвараас хээтэй хорооллын 4-А байрны авто замын уулзвар хүртэлх явган хүний зам, мөн Хүүхэд хөгжлийн ордон, гэрлэх ёслын өргөөний гадна орчны зам талбайн цас, мөсийг цэвэрлэлээ. Цас цэвэрлэгээнд 50 гаруй албан хаагч ажиллаж, иргэдийг халтиргаа гулгаанаас сэргийлэх ажилд оролцлоо.

Дэлгэрэнгүй »
• Онцлох

ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХДҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА

“Урлаг, уран бүтээл төрөл”-д Оюуны ирээдүй сургуулийн 6-5 ангийн сурагч Гантулга овогтой Маралгоо “Сурлагын амжилт төрөл”-д Од Ерөнхий боловсролын сургуулийн 12-5 ангийн сурагч Гантулга овогтой Амармэнд “Хүмүүнлэг энэрэнгүй сайн үйлс төрөл”-д Дархан ЭМПАТИ сургуулийн 12с ангийн сурагч Мандалбаяр овогтой Цогзолмаа “Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин”-д Дархан ЭМПАТИ сургуулийн 11а ангийн сурагч Гэрэлт-Од овогтой Төгсбаясгалан нар Монгол Улсын “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД-ээр шалгарсанд байр хүргэж дурсгалын зүйлс гардууллаа.

Дэлгэрэнгүй »

Мэдээ мэдээлэл

2026/03/18
Үе тэнгийн дээрэлхэлт, харилцааны асуудлыг хүүхдүүд өөрсдөө шийдэж, нэгнийхээ мэдрэмжийг "биеэрээ" мэдэрч суралцаж байна. Дархан хотод  "Театрчилсан аргачлалаар үе тэнгийн дээрэлхэлтийг зогсооё" сургалт-аяны амжилттай зохион байгуулсаар...
2026/03/02
Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд Дархан-Уул аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар “ХҮҮХЭД•ХАЙР•ИРЭЭДҮЙ” уриатай Гэр бүлийн хөгжлийн цогц үйлчилгээний төвөө албан ёсоор нээлээ.
2026/02/16
Ойрын үед орсон цасны улмаас халтиргаа гулгаа үүсэж, иргэд бэртэж гэмтэх аюулыг дагуулж байна. Иймд хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.10-т зааснаар ААНБ- орчны 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас мөсийг тухайн аж ахуйн нэгж цэвэрлэх үүргийн хүрээнд ХГБХХГ-ын ажилтан, албан хаагч нар 10 дугаар багийн нутаг дэвсгэр дахь Киви зочид буудлын уулзвараас хээтэй хорооллын 4-А байрны авто замын уулзвар хүртэлх явган хүний зам, мөн Хүүхэд хөгжлийн ордон, гэрлэх ёслын өргөөний гадна орчны зам талбайн цас, мөсийг цэвэрлэлээ. Цас цэвэрлэгээнд 50 гаруй албан хаагч ажиллаж, иргэдийг халтиргаа гулгаанаас сэргийлэх ажилд оролцлоо.
2026/01/09
2026/01/08
“Урлаг, уран бүтээл төрөл”-д Оюуны ирээдүй сургуулийн 6-5 ангийн сурагч Гантулга овогтой Маралгоо
“Сурлагын амжилт төрөл”-д Од Ерөнхий боловсролын сургуулийн 12-5 ангийн сурагч Гантулга овогтой Амармэнд
“Хүмүүнлэг энэрэнгүй сайн үйлс төрөл”-д Дархан ЭМПАТИ сургуулийн 12с ангийн сурагч Мандалбаяр овогтой Цогзолмаа
“Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин”-д Дархан ЭМПАТИ сургуулийн 11а ангийн сурагч Гэрэлт-Од овогтой Төгсбаясгалан нар Монгол Улсын “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД-ээр шалгарсанд байр хүргэж дурсгалын зүйлс гардууллаа.
2025/12/24

Зөвлөмж зөвлөгөө

НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД
2022/11/21
2022/09/12

Агентлагын мэдээ

👉Бага насны хүүхдийг гэрт нь харгалзах хүнгүй үлдээхгүй байх

👉Цонх, тагт, шатанд хамгаалалт хийж, авирах боломжтой эд зүйл байрлуулахгүй байх

👉Халуун ус, хоол, цахилгаан хэрэгсэл газ зэрэг ахуйн эрсдэлээс хамгаалах

👉Хутга, хайч, эм, угаалгын бодисыг хүүхдийн гар хүрэхгүй газар хадгалах

👉Зоос, зай, товч зэрэг жижиг зүйлсийг ил задгай орхихгүй байх

👉Ил гарсан утас, залгуурыг аюулгүй болгож тогтмол шалгах

👉Ус ихтэй болон цаг агаарын таагүй үед хүүхдийг ганцааранг нь явуулахгүй байх
2026/06/09
2025 оны байдлаар унаач хүүхдийн тоо 12,202 д хүрсэн. Сүүлийн 5 жилийн хугацаанд 20 хүүхэд мориноос унаж амь насаа алдаж, 2 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болсон.

Өнгөрсөн жил 88 хүүхэд хөнгөн гэмтэл, 5 хүүхэд хүнд гэмтэл авсан байна. Энэ жилд л гэхэд ахуйн хүрээнд 4 хүүхэд, сунгааны үеэр 1 хүүхэд амь насаа алдсан харамсалтай мэдээлэл бүртгэгдсэн.

Тиймээс хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын суурь хураамж 100 мянга, нөхөн төлбөр 20 сая байсныг суурь хураамж 250 мянга, нөхөн төлбөр 100 сая хүртэлх төгрөгийн үнэлгээтэй байхаар тогтоолоо.

Тухайн шинэчлэгдсэн үнэлгээг энэ оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн даатгалын байгууллагууд болон морины эзэд, уяачид, эцэг эхчүүд дагаж мөрдөнө.
Хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг юугаар ч үнэлэшгүй үнэ цэнтэй. Тэднийгээ хамгаалж, эрсдэлээс сэргийлэх баталгаанд хариуцлагатай хандаж, хамтран ажиллахыг та бүхэнд уриалж байна.
2026/06/05
Өнөөдөр Ерөнхий сайд Н.Учралаар ахлуулсан Хүүхдийн Төлөө Үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

- Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болгож,  “Хүүхдийн төлөө” сангийн хөрөнгөөр засварлах;

- Зуны цагт сургууль, төрийн байгууллагын урлаг, спорт заалуудыг хүүхдүүдэд чөлөөлж өгөх;

- Цэцэрлэгийн хүүхдийн эрт илрүүлэг зохион байгуулах;

- Хүүхдийн “Хараацай” зусланг засаж сайжруулахад дэмжлэг үзүүлэх;

- Аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлага, хүүхдийг сайн сайхны төлөө “Хүүхэд хөгжлийн ордон”-нд өөрсдийн нэрэмжит өрөө, танхимыг тохижуулах;

- Авлигатай тэмцэх газраас нийслэлийн өмч хувьчлах тухай тогтоол, шийдвэрийн дагуу хувьчлагдсан хүүхдийн зуслантай холбоотой асуудлаар хяналт, шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулах;

- ЕБС, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар шинэчлэх ажлыг бүрэн дуусгах;

- Монгол хүүхэд эх хэл, соёлоо өвлөн уламжилж, үндэсний үнэт зүйл, ёс заншлаа хадгалсан, эх оронч үзэлтэй иргэн болон төлөвшихөд чиглэсэн олон талт үйл ажиллагааг гэр бүл, эцэг эх, бүх шатны боловсролын байгууллагын оролцоонд тулгуурлан тогтмол зохион байгуулахаар боллоо.

Ерөнхий сайд, Хүүхдийн Төлөө Үндэсний зөвлөлийн дарга Н.Учрал Хүүхдийн төлөө зөвхөн “За” гэж хэлэх хангалтгүй, заавал хийх ёстойг анхааруулж, хүүхдүүдээ хүчирхийлэл, боловсролын ялгаа, цахим дарамтаас чөлөөлөхийг уриалав.
2026/05/26
2026/04/30
2026/04/29
2026/04/28
ХҮҮХДИЙН УРАН ЗОХИОЛЫН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА. 😍🤗
2026/04/23
2026/04/22

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

САНАЛ ХҮСЭЛТ

Холбоо барих

Хаяг:
Монгол улс, Дархан сум 14-р баг Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Холбоо барих:
Утас: 70378737
Цахим шуудан: darhan@cfga.gov.mn

© 2025 он. Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.